Sunday, December 26, 2010

Салбар номын сан

Салбар номын сан мэдээллийн төв нь 2009 оноос үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Орхон аймгийн Номын төв нь ДЗОУБ-ын ЭНХХ-тэй хамтран өөрсдийн нөөц боломж дээр тулгуурлан бүх насны иргэдэд зориулан тэдний өөрийгөө хөгжүүлэх, мэдлэгээ нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах, хүн амыг уншлага үйлчилгээнд өргөнөөр хамруулах, хүүхэд багачуудыг номтой нөхөрлүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Манай номын сан нь 500 гаруй монгол, англи номын ойрын фондтой, тав тухтай тохилог орчинд интернет сүлжээнд холбогдсон 10 компьютерээр үнэ төлбөргүй үйлчилгээг үзүүлж, өдөрт дунджаар 25-35 хүнд зэрэг үйлчлэх боломжтой танхим юм. Мөн уншигч, үйлчлүүлэгч нарынхаа дунд соёл олон түмний олон талт ажлуудыг зохион явуулж хүүхэд багачууд, оюутан залуусыг өргөнөөр хамруулж байна. Мэдлэг оюундаа хөрөнгө оруулалт хийхийг хүссэн хүн бүхэнд манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. Тав тухтай тохилог орчинд олон төрлийн ном зохиол унших болон интернетээр аялахыг хүсвэл манайхыг зориорой. 
Манай хаяг: 5-13-р байрны урд Хүний Хөгжлийн Төв байрны 2-р давхарт

Ажиллах цагийн хуваарь: Өдөр бүр 10:00-18:00 Бямба, Нямд амарна.